Ёс суртахууны хэм хэмжээ

Философич, доктор С.Молор-Эрдэнэ гуайн Улаан бал нэвтрүүлэгт оролцсоныг үзлээ. Тэгээд ёс суртахууны хэм хэмжээ гэж юу вэ гэдэг тухай бодлоо.
“Ёс суртахуун (moralitas нь “төрх байдал, зан ааш, сахилга бат ” гэсэн Латин үг) бол санаа бодол ба шийдвэрийн хоорондын ялгаа мөн сайн (эсвэл үнэн зөв), муу (эсвэл худал хуурмаг) хоорондын үйл ажиллагаа юм. Ёс суртахууны журам бол ёс суртахууны систем (жишээ нь: гүн ухаан, шашин шүтлэг, соёл г.м) ба ёс суртахууны журмын доторх ямар нэг дадлага эсвэл сургалт юм. Ёс суртахууны тэмдэг нэр болох сайн эсвэл зөв шударга нь ижил утгатай, харин ёс журамгүй байдал нь ёс суртахууны (сайн эсвэл зөв шударга) эсрэг утгатай үг юм. Хүмүүнлэг нийгмийн үнэт зүйл мөн.” гэжээ
Хүн бол нийгмийн амьтан. Тийм учраас бидэнд амьд байхад бусдын дэмжлэг хэрэгтэй. Нийгмийн хэм хэмжээнд тааруулан ёс зүйтэй байх хэрэгтэй юу? Эсвэл ёс суртахуунтай байж нийгэмд амьдрах ёстой юм болов уу.
1990-ээд оноос хойш бий болсон Ардчилал гэх зүйлийн нөлөөгөөр нийгэмд ёс зүйн хэм хэмжээ гэдэг зүйл алдагдсаар байх шиг. Бүр хичнээн их боловсролтой, доктор зэрэг олон улсад хамгаалсан гэж үнэлэгдсэн эрхэм нь үндэстнийхээ түүхийг үгүйсгэж байгааг сонссон хүн амынх нь дийлэнхи нь тиймээ хэмээн дуу алдаж даган хошуурч байгааг харахад харамсалтай санагдах юм. Энэ ердөө миний бодол хэдий ч чи, та өөрийн чинь эцэг эхийг доромжилчихоод энэ бол ёс суртахуун, ёс зүйтэй үзэгдэл юмаа гэж хэлэх нь зөв гэж бодохгүй байна.
Философи гэдэг их эргэлзээн дундаас зөвхөн өрнийн философийг судласан хэт материалист хүн дорнын философийг үгүйсгэж суугааг харахад өмнөөс нь нүүр улайх шиг болох юм. Философичидийн хамгийн ихээр дагадаг шударга ёс хэмээгч нь ёс суртахууны хамгийн том хэм хэмжүүр ажээ. Уншаагүй номнуудаа уншсан гэж хэлж байгаа нь зүгээр л нөгөө хэм хэмжээгээ уландаа гишгээд байх шиг харагдаж байна. Өөрийг нь хүлээн зөвшөөрөөгүй хүнийг хүлээцтэй сонсож чадахгүй байгаа хүн МУИС-ийн багш бөгөөд ирээдүйн Монголчуудыг өнгөрсөнөөр нь үгүйсгэж байгаа нь тун харамсалтай.
Бүрэн дүүрэн боловсроогүй, мэдлэггүй байдлаа хүүхэд залууст түгээж, түүнийг нь даган дуурайгчид олширч байгаа нь харамсалтай.
Эцэст нь хэлэхэд ёс зүйн хэм хэмжээ гэдэг нь тодорхой зорилгод хүрэхийн тулж хэрэгжүүлэх шаардлага юм гэж тодорхойлсон байдаг бөгөөд хэм хэмжээ гэдэг зүйлийг хэн нэг нь дураараа өөрчилж болдоггүй гэжээ. Эртний Геркийн их сэтгэгч Демокрит “Хүний эрхэм чанар болсон хэм хэмжээгээ мэдэрч, сахигтун. Хэмжээ хэтэрвэл хамгийн сайхан зүйл ч хамгийн муухай болно” гэж хэлж байжээ.
Эм хэтэрвэл хор, хоол хэтэрвэл өвчин, амралт хэтэрвэл залхуу, ажил хэтэрвэл ядаргаа болдог. Ёс суртахуунаас салган ойлгож болохгүй зүйл бол ёс суртахууны хэм хэмжээ юм.
Ёс суртахууны хэм хэмжээг эзэмшсэн тэдгээрийг дагажмөрдөж, хэвшүүлж дадуулсан хүнийг ёс суртахуунлаг хүн гэнэ. Ёс суртахуунлаг хүний эзэмшвэл зохих хамгийн гол шинжүүд гэж бий. Үүнд:
  • Бусдын амьдралд хохирол учруулах хүсэл, шуналаа дарж чаддаг байх
  • Сайн зорилго руу үйлдлээ чиглүүлэх дадалтай болох
  • Алдаа гаргавал ичиж, гэмшдэг байх
  • Буруугаа хүлээж чаддаг байх
  • Олон нүүр гаргахыг гутамшиг гэж үздэг байх
  • Ахуйн элдэв бэрхшээлд автдаггүй байх
  • Нийгэмд бие хүний болон нийгмийн гэсэн ёс суртахуунууд үйлчилдэг.
Философич хүн миний ойлгосоноор хамгийн түрүүнд ёс суртахуунтай байх ёстой байх гэж бодож байна.
За энэ гэхдээ миний л бодол юм даа. Магадгүй эртний их сэтгэгчдийг бас хараагүй юм чинь түүх ч философи ч гэж байхгүй ч юм билүү хаха.

Comments