Үйлийн үр

Үйлийн үр...
Энэхүү нийтлэлд ямар нэгэн шашины үзэл болон мухар сүсэг агуулаагүй болно.
Үйлийн үр гэдэг бол үйлдэл буюу ямарваа нэгэ үйл ажиллагаа, үйл хөдлөл, зорилготой ба зорилгогүй үйлдэлийн үр дүнд үргэлж үр дүн буюу үр бүрэлдэн тогтож шууд болон шууд бус замаар нөлөөлөл нь эргэн ирэх зүй тогтол юм. Барууны шинжлэх ухааны тодорхойлолтоор бол энэ нь ЭРВЭЭХИЙН НӨЛӨӨЛӨЛ гэгддэг үзэгдэл энэхүү онолын гол үзэл санаа нь маш жижиг үйлдэл ч асар том үйлдэлийн учир шалтгаан болж болдог талаар өгүүлдэг юм.
Үйлийн үрийн бүрэлдэгч байдал нь дан ганц нүдэнд харагдах физик биетийн төдийхнөөр бус илүү их учир шалтгаан байгаа юм. Энерги хэзээ ч устан үгүй болдоггүй зөвхөн хувиран өөрчлөгдөж төлөвөө өөрчилдөг. Өөрөөр бол үйлийн үр бол зөвхөн нүдэнд харагдах үйлдлээс бий болдоггүй. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт кофены үрийг бутлан буцалгаж ууж хэрэглээгүй бол шинжлэх ухааны ямар олон санамсаргүй нээгдсэн гайхамшигтай нээлтүүд нууц хэвээрээ үлдэх байсан бол. Гэх мэтчлэн бодож үзэх юм бол маш жижиг эсвэл хэн ч хэзээ ч анзаарч өнгөрөөгүй үйлдэл тань дэлхий ертөнцийн эргэлтэнд ямар их чухал нөлөөтэйг та ухаарах бизээ. Таны өнөөдөр зам тавьж өгөн хурдхан шиг зам гаргаж өгсөн бүсгүй нэгэн эмнэлэгт эмч байж таараад бас хэн нэгнийг аварч тэрхүү аврагдсан нэг басхүү өөр нэгний үйлдэл нөлөөлсөөр үйлийн үр нөлөөлдөг юм.
Үйлийн үр гэдгийг хүн төрөлхтөний дийлэнх олонх нь буддизмд заасан байдлаар ойлгон таниж байдаг ч үүнийг хэт шашинжуулан ойлгож анхаарлаас гадуур үлдээдэг. Гэвч энэ нь буддизмийн зүйл биз хүн төрөлхтөн бүүр цаашлаад орчлон ертөнцийн механизмийн гол зарчим юм. Таны санаатай болон санамсаргүйгээр үргэлж байнгын үйлдэж байгаа бүхий л үйлдэл нь өөртөө үр буюу үр нөлөө үр дагаварыг бий болгож байдаг.
Үйлийн үрийн хэлхээ нь маш урт маш өргөн асар том зүйл бөгөөд энгийн шинжлэх ухаанч байдлаар бодсон ч энэ нь үнэхээр асар том зүйл бөгөөд нэгэн жишээ татан тайлбар хийе. Та энэ орчлон ертөнцийн энэ галактикийн энэ нарны аймгын дэлхий гэх гараг дээр хүн болж төрөхийн тулд ямар олон үйлийн үр мөн учрал тохиолын үр дүнд бий болсон бэ энэ талаар ярья. Хамгийн түрүүнд ээж ааваас эхлэх бөгөөд хэрэв та монгол улсад төрсөн бол дундажаар 2 сая монгол хүмүүсийн дундаас ээж аав чинь 300-600 мянган залуучууд дундаас таны ээж эсвэл аавтай чинь уулзаж уулзсанаараа дотносон танилцаж уулзан дурлалцан хайрлалцаж таны төрөх боломж багадаа 400000-д нэг тохиох аз юм гэвч та төрсөн нь энэхүү 400000 тохиолын 399999 учирах тохиодол өнгөрч байж азтай гэхэд дэндүү азаар та бий болсон. Гэвч энэ ертөнцөд шинжлэх ухааны үүднээс ч тэр шашинлаг талаасаа ч мөн философи үзэл санаагаар ч аз гэдэг хэзээ ч оршин байгаагүй байх ч үгүй зүйл гэдгийг батлан хэлье. Зөвхөн тохиолдох тохиолыг бий болгох учир шалтгаан болон түүнийг бүрэлдүүлэгч үр нөлөөлөл болон түүний үйлдэл л бий. Та азаар хүн болж төрсөн ч хэрвээ монгол гэдэг улс үгүй бол таны боломж улам багасах болно. Харин улс орон болон тогтох боломжийг бодож үзэх юм бол түүний түүхэн үйл явцаас харахад л монгол улс байхын тулд ямар их үйлийн үрийн сүлжээ түүнийг тогтоон бий болгосонг харж болно.
За тэгэээр энгийнээр тайлбарлаж үзвэл энэ хэтэрхий төвөгтэй зүйл учир шарын шашин болон буддизмд үүнийг нүгэл буян хэмээн нэрлэсэн байх л даа.

Comments

  1. Ойлгомжтой байлаа их баярлалаа

    ReplyDelete

Post a Comment